Үйлдвэрлэлийн зориулалттай байрыг орон сууц болгон ашиглав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 16:41:31

Түрээсийн байранд удаан хугацаагаар амьдарсан болон орон гэргүй ажилтнууд байртай боллоо. 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх үүднээс Говил багт үйлдвэрлэлийн зориулалттай байрыг засч нийтийн орон сууц болголоо. Үүнд 37 өрх амьдарна. Тэдний хэрэглэсэн цахилгааны нэг сарын зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК төлнө. Мөн дээрх өрхүүд цаашид амьдарч болно гэж үзвэл байрыг нь олгох ажэээ. Учир нь үйлдвэрлэлийн зориулалттай байр тул оршин суугчдын саналыг нь харгалан үзэх гэнэ.

Үүнээс гадна  орон гэргүй 9 өрхөд өргөө цагаан гэр олгов. Тэдэнд хоёр тонн нүүрсийг мөн үнэ төлбөргүй өглөө. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь шинээр орон суууц худалдан авсан ажилчиддаа нэг удаа найман сая төгрөгийн буцалтгүй тусламж өгдөг. Үүнд хамрагдахыг хүссэн 3000 гаруй ажилтан байгаа ажээ. Энэ тоог бууруулахын тулд олон талт арга хэмжээ авч байна гэж Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа хэллээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ