Йордан улсын хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
184@montsame.mn
2018-03-07 18:27:09
АММАН. /Синьхуа/. НАТО бүс нутгийн тогтвортой байдал болон олон улсын аюулгүй байдлыг хангахад Йорданы вант улсын оруулж буй хувь нэмрийг сайшаагаад, энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг уриалав.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг Йорданы гадаад хэргийн сайд Аяман Сафади нар тус улсын нийслэл Амман хотод хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэх үеэр НАТО-гийн тэргүүн дээрх мэдэгдлийг хийсэн байна.

"НАТО нь олон улсын терроризмын эсрэг тэмцэх үйл ажиллагаагаа үргэжлүүлсээр байгаа бөгөөд энэ чиглэлд Йордан улс түншлэн ажиллаж байгааг өндрөөр үнэлж байна" Ж.Столтенберг хэлсэн байна.


Н.Мишээл
Холбоотой мэдээ