БНХАУ-ын “NARI “ группын төлөөлөгчид Дархан хотод зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 10:59:03

БНХАУ-ын 100 хувь төрийн өмчийн “NARI“ группийн төлөөлөгчдийг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд хүлээн авч уулзав.

Тус компани эрдэм шинжилгээ, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Тодруулбал: Ус цэвэршүүлэх байгууламж, саарал усыг дахин боловсруулах эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг туршлагатай компани аж. Эднийх 2003 оноос эхлэж Монгол улстай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. “NARI “ группын салбар 31 үйлдвэр БНХАУ-ын Нанжин хотод байрлаж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэдэг байна. Тус группын гадаад харилцаа эрхэлсэн захирал Henry Yu аймгийн Засаг даргатай уулзаж компанийхаа үйл ажиллагааг танилцуулж хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Аймгийн Засаг дарга үүний хариуд тус компанитай дэд бүтцийн салбарт хамтарч ажиллах боломжийг судлаж хариу мэдэгдэнэ гэдгээ хэллээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ