Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл ирэх онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:34:30

Эрдэнэт хотын Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил хэвийн үргэлжилж байна. Барилга угсралтын ажил 2013 оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийгдэж байгаагаараа онцлог юм.

Тус улсаас 9.5 сая еврогийн зээл, Монгол улсаас 9.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр эл байууламж баригдаж байна.  Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг ирэх оны өдийд хүлээлгэж өгөх гэрээтэй ажээ. Харин одоогийн байдлаар орон нутаг болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК хоёрын альных нь өмчлөлд байх нь маргаантай хэвээр байна.  Учир нь Монгол улсаас гаргаж байгаа хөрөнгийн дийлэнх нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК –аас санхүүжигдсан аж.

Мөн аймгийн бохир ус “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Цэвэрлэх байгууламжид хаягддаг юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд