Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас малчдад үнэгүй тэжээл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цас ихээр орж, цаг агаар таагүй байгаа энэ үед “Саriтаs mongolia” Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас Увс аймгийн Малчин, Баруунтуруун, Өндөрхангай сумын малчдад хорголжин тэжээлийн тусламж үзүүллээ.
Тэд Баруунтуруун сумын 80, Малчин сумын 80, Өндөрхангай сумын 80 өрх тус бүрт 120 кг тэжээлийн тусламж гардуулан өгсөн байна.
Тус байгууллагаас хоёр дахь жилдээ ийнхүү Увс аймгийн малчдад тусламж үзүүлж байгаа юм. Өвөлжилт хаваржилт хүндэрч, өвс тэжээлийн нөөц дууссан энэ хүнд үед 240 гаруй өрхөд үнэгүй тэжээл өгсөн явдалд малчид талархаж байна.

Б.Батхүү