Говьсүмбэр аймаг 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-27 16:11:11
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь захирамж гаргаж 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарлалаа.
Засаг дарга жилийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хамтад нь баталсан бөгөөд сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны тогтоол, аймгийн Засаг даргын  2017 оны 11 дүгээр сарын албан даалгаврыг хэрэгжүүлж зөрчил гаргасан албан тушаалтан, алба хаагчдад хариуцлага тооцож ажиллахыг сумдын Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт даалгажээ.
Говьсүмбэр аймаг нийт гурван сумтай 17 мянга орчим хүн амтай. 2017 онд тус аймаг төсвийн ил тод нээлттэй байдлыг хангах, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, хот тохижуулах, шилдэг бүтээн байгуулалт өрнүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр түлхүү ажилласан байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ