Япон улс Умард Солонгостой янз бүрийн сувгаар яриа хэлэлцээ хийдэг гэж мэдэгдэв

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-29 14:02:30
ТОКИО. /ТАСС/. Японы засгийн газар Умард Солонгостой янз бүрийн сувгаар тэр дундаа Хятад дахь дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан яриа хэлэлцээ хийдэг хэмээн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.  
 
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулах боломжийн талаар одоогоор хэлэлцэж байгаа юу? гэсэн асуултад тэрбээр хариулаагүй байна.

Япон болон Умард Солонгосын удирдагч нарын дээд түвшний уулзалт ирэх 6 дугаар сард болж магадгүй хэмээн өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаарх асуудлыг Ким Жөн Уны даргалдаг Солонгосын Хөдөлмөрийн намын хуралдаанаар хэлэлцсэн байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ