“Сайн хичээл-Сайн үйл ажиллагаа”-г СӨБ-ууд зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 17:25:22

Суурь боловсролын шинэчлэлийн хүрээнд “Сайн хичээл-Сайн үйл ажиллагаа”-г Өмнөговь аймгийн СӨБ-ууд тус үйл ажиллагааг цэцэрлэг бүр дээрээ амжилттай зохион байгуулж байна.

Сайн хичээл нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, багш хүүхэд хамтран мэдлэгийг бүтээхээрээ давуу талтай. Энд эцэг эхчүүд өөрийн хүүхэд юу сурч байна, багш хүүхэд хоёрын хамтын ажиллагааг энэхүү хичээлд сууж мэдэж авах бүрэн боломжтой юм байна.

Уг ажлын дагуу Даланзадгад сумын 8-р цэцэрлэг л гэхэд ахлах бүлгийнхний багийн хамтын ажлаас гарсан төрөл бүрийн материал ашиглан хэрхэн бүтээл урлахыг харуулсан бол дунд бүлгийнхэн тоглонгоо хүүхэд танин мэдэх, нийгмийн харилцаанд сурах, тоглонгоо бие бялдараа хөгжүүлэх, дуу хөгжмийн хичээлээр хөгжмийн зэмсэгтэй танилцан дуулж бүжиглэж сурах зэрэг төрөл мэргэжлийн хичээлийг тус үйл ажиллагаатай уялдуулан сонирхолтой байдлаар явуулсан нь онцлогтой болж байсан юм. 

С.Сумьяа
 

 

 

Холбоотой мэдээ