Шинэ үеийн хүүхдүүдэд чухал бага хурал болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 17:32:52

“Хүүхдийн байгууллагын үүсэл, хөгжил, шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурал Завханд боллоо.

Аймгийн Боловсрол соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд нийгмийн салбарын судлаач, багш, нийгмийн ажилтан хүүхдийн байгууллагын ахмад ажилтнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг хийсэн байна. 

Энэ үеэр хүүхдийн байгууллагын түүхэн замнал,  шинэ үеийн хүүхдийн хөгжил, хамгаалал сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвижээ. Энэхүү бага хурал нь хүүхдийн байгууллагын үе үеийн шилдэг удирдагчдын  үйл ажиллагааны шинэлэг арга зүй, менежментийн шинэчлэлийг авч түүхэн баримт бүрдүүлж хойч үедээ үлдээх, нийгмийн, орчны, технологийн хөгжлийн хурдыг даган хүүхдийн хөгжилд, гарч буй эрс өөрчлөлтийг судлан шинэ үеийн хүүхдийн хөгжил, төлөвшил,  гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг зөв бүрдүүлэхэд чухал ач холбогдол болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.                                                                         

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ