Чингүнжавын алдрын танхимыг Хөвсгөлийн 5 суманд нээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМонгол Улсын тусгаар тогтнол үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Хотгойдын Чингүнжавын нэрэмжит "Чингүнжавын алдрын танхим”-ыг Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Хөвсгөл аймгийн таван сумын ерөнхий боловсролын сургуулиудад нээлээ.
Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг, Төмөрбулаг сумын сургуулиуд танхимтай болсоноор хүүхэд багачууд эх орон нутаг усныхаа түүхээр бахархах, тусгаар тогнол гэдэг ямар их үнээр олддог болохыг ухамсарлаад зогсохгүй Хотгойдын Чингүнжавын үйл хэргийг танин мэдэж, эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ач тустай ажээ.
Б.Гантуяа