Эрдэнэ сумын малчдын нэгдсэн өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-03 16:04:16
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчдын нэгдсэн сургалт өдөрлөг дөрөвдүгээр сарын 02-нд болов.
Тус сум 2017 онд мал сүргээ таван төрлөөр нь өсгөсөн төдийгүй мал сүргийнхээ чанарыг сайжруулах, товаарлаг малтай болох талаар ихээхэн анхаарчээ. Мөн сумын төвийг төвлөрсөн халаалтын зуухад холбох сумын төсөвт байгууллагуудыг цэвэр бохир усны сүлжээнд холбох хөтөлбөрийг хэрэгжүүлснээс гадна иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилтын хүрээнд 27 айлын  орон сууцны барилга барьж байгаа гээд амжилт бүтээл багагүй байгаа аж.
Сумын ЗДТГ-аас 2018 оныг иргэдийн оролцоонд тулгуурлаж, байгаль орчны хамгаалалтыг сайжруулах, бохирдлыг бууруулах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор "Байгаль орчныг дэмжих жил” болгон зарлажээ.
Өдөрлөгөөр аймаг, сумын удирдлагууд 2017 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон "Хүний хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд хийгдэх ажлуудын мэдээллийг өгч өвөлжилт, хаваржилт талаар малчид, иргэдийн санал хүсэлтийг сонсов.
Мөн Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд хийгээд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой зорилтод бүлгийн 22 өрхийг гэртэй болгосон бөгөөд Эрдэнэ сумын иргэн Л.Маам, Д.Дагвадорж нарт таван ханатай, шинэ өргөө цагаан гэрийн батламж гардууллаа.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ