Зургаан сумын дотуур байранд их засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-04-04 11:48:56
Увс /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцлийг сайжруулах” төслийн хүрээнд Увс аймагт энэ жил 6 сумын, ирэх жил 4 сумын сургуулийн дотуур байранд иж бүрэн их засвар хийхээр болжээ. Үүнээс гадна тус төслийн хүрээнд дотуур байруудыг тавилга, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах юм байна.

Тодруулбал, Бөхмөрөн сумын сургуулийн дотуур байрыг 490 сая, Өлгий сумын сургуулийн дотуур байрыг 450 сая, Сагил сумын сургуулийн дотуур байрыг 290 сая, Тариалан сумын сургуулийн дотуур байрыг 470 сая, Тэс сумын сургуулийн дотуур байрыг 320 сая төгрөгөөр тус тус засварлахаар болжээ. Одоогоор эдгээр ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаад байна. “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцлийг сайжруулах” төслийн Увс аймгийн Удирдах дэд хорооны хурал өчигдөр болсон байна. Энэ үеэр төслийн зүгээс 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн тайланг хэлэлцэж, 2018 оны ажлын төлөвлөгөөг баталжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ