Увс аймагт ихэр ботго төржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын хоёрдугаар багийн малчин Батчулууны Түмэнжаргалын хотонд өнгөрсөн сарын 26-нд охин, эр хоёр ихэр ботго төрж, эсэн мэнд торниж байна. Ингэ ихэрлэхийг Монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж ихэд бэлэгшээж иржээ. Энэ дагуу Улаангом сумын удирдлагууд болон нутгийн зон олон өнгөрсөн амралтын өдрөөр малчин Б.Түмэнжаргалынд очиж хүндэтгэл үзүүлсэн байна.
“Энэ жил малаа сүргээ таван төрөлд нь өгсөж, өвөл, хаврыг хүндрэлгүй давж, төл, малын зүй бусын хорогдолгүй онд мэнд тарган тавтай орлоо. Хүрэн ингэ маань ихэр ботго гаргасанд баяртай байна” хэмээн ихэр ботгоны эзэн сумын удирдлагууддаа сэтгэл өег өгүүлжээ.
Б.Түмэнжаргал нь 2017 онд “Аймгийн сайн малчин” цол хүртсэн бөгөөд 800 гаруй толгой малтай Улаангом сумын урдаа барьдаг сайн малчдын нэг байна. Тэднийх одоо Улаангом сумын 2-р багийн нутаг Арсайд хаваржиж байгаа аж.
Аймгийн удирдлагууд удахгүй ихэр ботгонд мөнгөн буйл гардуулах юм байна. Одоогоос 4 жилийн өмнө Увс аймгийн Наранбулаг суманд ихэр ботго төрж байсан юм.

Б.Батхүү