Хог хаягдлын хураамжийг ус, дулааны төлбөртэй хамт авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-09 14:01:36
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн  Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компанийн захиралТ.Азбаяр нар хог хаягдлын хураамжийг ус, дулааны хэрэглээний төлбөртэй хамтатган авах талаар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хог хаягдлын тухай шинэчилсэн хуулийн дагуу орон сууцны айл өрхийн хог хаягдлын хураамжийг 2018 оны дөрөв дүгээр сарын 01-нээс эхлэн ус, дулааны төлбөртэй хамтатган авахаар болж байгаа аж. Мөн орон сууцны айл өрхүүд ч хог хаягдлын хураамжийг тогтоосон тарифын дагуу төлөх гэрээг холбогдох байгууллагуудтай байгуулж эхэллээ.
Гэрээний дагуу орон сууцны айл өрхүүд хог хаягдлын хураамж болох 1000 төгрөгийг сар бүр тогтмол төлөх үүрэг хүлээж байна. Ингэснээр айл өрхүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэхийн сацуу хог хаягдлын хураамжийн орлого ч нэмэгдэх болно гэж албаныхан үзэж байгаа ажээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ