Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар нээлттэй сонсгол хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-28 13:45:05

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт нээлттэй сонсголыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нээсэн бөгөөд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нараар ахлуулан ИЗНН, бие даагчдын төлөөллийг оролцуулан байгуулан ажиллаж байгааг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт төслийн танилцуулга, үзэл баримтлалын талаар товч танилцуулав. 
Уг үзэл баримтлалд эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн заалтыг иш үндэс болгон Монгол Улс 2030 онд эдийн засгийнхаа өсөлтөөр бүс нутгаа тэргүүлж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, даяаршсан зах зээлд тогтвортой өсч байгаа олон салбартай, нээлттэй эдийн засагтай, нийгмийн хүрээнд орлогын тэгш бус байдлыг арилгаж, ядуурлаас бүрэн ангид, чинээлэг дундаж давхарга дг авамгайлсан, боломжийг иргэн бүрт ижил олгож, бүтээлч үйл ажиллагааг дэмждэг, шударга өрсөлдөөнд тулгуурласан бизнесийн тунгалаг орчинтой, унаган байгаль, экологийн тэнцвэрийг хадгалсан ногоон хөгжлийг эрхэмлэсэн улс болгох алсын харааг уг  үзэл баримтлалд тодорхойлж өгчээ. 
Мөн уг үзэл баримтлал нь үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд нийтдээ 13 гол чиглэлийг тодорхойлсон байна. 
 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ