Ууган гавьяатын хүрэл хөшөөг байгууллагынх нь өмнө босгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сүхбаатар депогийн даргаар 25 жил тасралтгүй ажиллаж, бүтээн байгуулалтын олон олон ажлуудыг гардан бүтээлцэж явсан, 9 сайхан хүүхдийн аав, Монгол Улсын гавьяат тээвэрчин, Монгол, Оросын хүндэт төмөр замчин Д.Дамбийбалжирын хүрэл хөшөөний шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатар депо дээр боллоо.
Энэ онд Улаанбаатар төмөр замын ууган байгууллага, Монгол Улсын гавьяат тээвэрчин, Монгол, Оросын хүндэт төмөр замчин Д.Дамбийбалжирын нэрэмжит Сүхбаатар депогийн 70 жилийн ой, түүний мэндэлсний 80 насны ойн түүхэн үйл явдал давхцан тохиож байгаа онцлогтой ажээ.
Иймээс түүний удирдаж явсан, мөн түүний нэрэмжит байгууллагынх нь түүхэн ойн хүрээнд энэ хүний гавьяаг мөнхлөх, хойч үед нь үлгэрлэн уламжлуулан үлдээх зорилгоор ийнхүү түүний хүрэл хөшөөг босгож байгаа гэнэ.
Эл үйл ажиллагаанд Сүхбаатар депогийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, Д.Дамбийбалжир агсны үр хүүхдүүд, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар оролцсон юм. Энэхүү үйл ажиллагааны үеэр зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
Зүтгүүрийн албаны ерөнхий инженер, Монгол Улсын гавьяат тээвэрчин Л.Ганбаатар:”Би Дамбий даргатай 32 жил хамт ажилласан. Намайг торгон шавь гэж нэрлэдэг байлаа. Манай дарга бол анхны гавьяатуудын нэг. Араасаа маш олон гавьяатуудыг төрүүлсэн гавьяатай хүн. Өнөөдөр их бэлгэшээж байна” хэмээлээ. Мөн ерөнхий инженер асан Ц.Гантөмөр, ”Өнөөдөр маш түүхэн үйл явдал болж байна. Дамбийбалжир даргын хийсэн ажил захаасаа харагдаж байна л даа. Тухайлбал энэ том савнууд байна. Сүхбаатар депо чинь нүүрсээр галладаг байсан. Түүнийг төвийн системд холбох гээд маш их ажил хийсэн. Би 1987 онд төгсөж ирээд л хамт ажилласан. Мөн ч их хөдөлмөрч, мундаг хүн байсан даа” гэсэн бол Сүхбаатар депогийн дарга асан Д.Галхүү, ”Энэ хүнтэй би олон жил хамтарч ажиллаж байлаа. Би орлогч дарга нь байлаа. Энэ хүний сайхан үлгэр дууриал, зааж сургаснаар Сүхбаатар депогийн олон сайхан залуучууд хүний дайтай хүн болж, өдий зэрэгтэй явж байгаа. Ингээд байгууллагын маань 70 жилийн ойгоор байгууллага дээр нь хүрэл хөшөөг нь босгох бослонд баяртай байна” хэмээн дурсан ярьсан юм.

Ч.Отгонцэцэг