“Есүхэй цом“ тэмцээнийг цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбатын гэр бүл ивээн тэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-26 13:41:38
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Есүхэй цом“ Сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах идэрчүүдийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.  Энэ удаагийн тэмцээнийг Цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбатын гэр бүл, “ЭЕБН” ХХК ивээн тэтгэсэн байна.

Тус тэмцээнд 8 сум нэг тосгоны нийт 36 багийн 320 гаруй тамирчид оролцлоо.
Энэ удаагийн тэмцээний U-13, U-14, U-16 насны ангиллалд ХБНГУ, Австри улсад болсон Олон улсын тэмцээн, Малайз улсад болсон Олон улсын хүүхдийн наадмуудад амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн шилдэг тамирчид оролцсон нь онцлогтой байлаа. Тэмцээний хөвгүүдээс тэргүүн байрт Баянгол сумын ЕБСургууль, дэд байрт Мандал нэгдүгээр сургууль, гутгаар байрт Цагааннуур сумын ЕБС тус тус шалгарсан байна. Харин охидоос Мандал нэгдүгээр сургууль тэргүүлж, Цагааннуур, Хөтөл  хотын багууд удаалжээ. Багийн дүнгээр Ё.Даваадулам багштай Мандал нэгдүгээр сургууль аймгийн аваргын алтан медаль хүртэж, Б.Энхбаатар багштай Цагааннуур ЕБС, Д.Батбаатар багштай Баянгол сумын ЕБС-иуд мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний шилдэг тоглогчоор Цагааннуур сумын ЕБС-ийн Ч.Мягмарсүрэн, Баянгол сумын н.Энх-Эрдэнэ нар шалгарч цомын эзэд болжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ