Хойд бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчид спортын зургаан төрлөөр өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-01 09:24:11
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хойд бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчдын аварга шалгаруулах олон төрөлт тэмцээн энэ сарын 27-28-ны өдрүүдэд Төв аймгийн Онцгой байдлын газрын спорт заал, болон спортын ордонд тус тус  зохион байгуулсан байна. 
Энэхүү спортын тэмцээн нь гар бөмбөг, ширээний теннис, олс таталт, гийр өргөх, ББЕХ-ийн 224 тоот дасгал, сонс эргэлт гэсэн спортын 6 төрлөөр явагдаж, алба хаагчид хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлджээ. Тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид нийлбэр дүнгээрээ дэд байрт шалгарсан байна. Тухайлбал гийр өргөлтын хоёр мөнгө, ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд тус тус мөнгө, холимог хосын төрөлд хүрэл, олс таталтын төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар ийнхүү дэд байрын болзол хангажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ