Хоёр тонн шатахууны нөөц бүрдүүлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-30 17:58:13

Дундговь аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, мал аж ахуйн өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг харгалзан шатахууны нөөц бүрдүүлэхээр аймгийн Онцгой комисс шийдсэн байна.

Үүнд зориулж аймгийн Засаг дарга 3 сая 600 мянган төгрөгийг Засаг даргын нөөц сангийн гамшгаас хамгаалах зардлаас санхүүжүүлэхээр өнөөдөр захирамж гаргажээ.

Өнгөрөгч долоо хоногт аймгийн Онцгой комисс хуралдахдаа ажлын хэсэг гаргаж, малчдад отор нүүдлийн чиг гаргаж өгөх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн цаг хүндрээд ирвэл отрын малчиддаа төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор отрын штаб ажиллуулна гэж тооцон нийт 2 тонн гаруй шатахууны нөөц бүрдүүлэхээр болжээ.

Нөөцөлсөн шатахууныг Онцгой комиссын хяналтан дор үр ашигтай зарцуулах юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ