Сурагчид хог, хаягдал ашиглан бүтээл хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-15 11:50:57
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын дөрөвдүгээр сургуулийн сурагчид хог, хаягдал ашиглан гар урлалын зүйлс бүтээснээ аймгийн удирдлагуудад танилцууллаа. Тус сургууль хоёр сарын турш хог, хаягдлаа ангилан ялгах, бүтээл хийх талаар аян өрнүүлж олон төрлийн сургалт явуулжээ.
Үүний үр дүнд хүүхдүүд ундааны савыг ашиглан үзэг, бал болон цэцэг услах сав хийжээ. Мөн гэртээ хогоо ангилан ялгаж сурсан байна.
Аянд нэгээс дөрөвдүгээр ангийн 460 сурагч нэгдэж хог, хаягдлыг дахин ашиглах, ангилан, ялгах талаар ойлголт, мэдлэгтэй болсон байна. Тус сургуулийн сурагчид хэлэхдээ, “Орхон аймгийн иргэд хогоо ангилан, ялгаж сурах, амралт, зугаалгын цэгт хог ангилах сав байрлуулах хэрэгтэй” гэж аймгийн Засаг дарга Д.Батлутад уламжилж байлаа. Мөн энэ талаар сурагчдын бичсэн захидлыг өгсөн юм.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ