Өрхийн эмнэлгүүд хүүхдийн А аминдэм олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-05-15 16:01:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас Бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, хоол тэжээлийн бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор А аминдэмийг үндэсний хэмжээнд хуваарилан түгээж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд хүүхдэд А аминдэмийг  жилд хоёр удаа олгодог бөгөөд  6 сарын зайтай уулгадаг.
А аминдэм нь хүчтэй антиоксидант /үл исэлдүүлэгч/ тосонд уусдаг, хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.  Ялангуяа амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.
А аминдэмийг  5 болон 11 дүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдлыг ханган, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.
Олон найрлагат  бичил тэжээлийн бэлдмэл /ОНБТБ/ нь 10 төрлийн аминдэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан цайвар өнгийн нунтаг бөгөөд зориулалтын ариун уутанд 1 граммаар савласан байдаг. ОНБТБ нь хүүхэд, эхчүүдийн бие махбодид зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисын  өдрийн хэрэгцээг хангадаг тул биеийн дархлааг сайжруулан, бичил тэжээлийн дутлаас сэргийлэн, хүүхдийн хооллох дуршил, өсөх, хөгжих, сурах  чадварыг нэмэгдүүлдэг аж.
Ж.Болор
Холбоотой мэдээ