Авто замын бүрэн бүтэн байдалтай холбогдуулан тээврийн хэрэгсэлд шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-17 12:47:41
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас олон улс, улсын чанартай авто замын бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалах зорилгоор хатуу хучилттай авто замаар тээвэрлэлт хийж байгаа тусгай хамгаалалтгүй, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтийг хангаагүй, овор хэмжээ даац хэтэрсэн тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх үүднээс хяналт шалгалтын ажлыг хийж эхлээд байна.
Ингэхдээ авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандарт болон авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнд заасан үзүүлэлтийг баримтлан хяналт шалгалт хийж байгаа ажээ.
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээвэрлэлтээс шалтгаалж хатуу хучилттай авто зам дээр гарах эвдрэл, гэмтлийн нөлөөгөөр аваар осол гарч иргэд тээвэрчид эд материалын хохирол амсах, цаашлаад эрдэнэт хүний амь нас эрсдэж болзошгүй аж. Иймээс тухайн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс аж ахуйн нэгж байгууллага, иргэд зөвшөөрөгдөх дээд хэмжээнд заасны дагуу тээвэрлэлт хийж хэвшихийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ