Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Увсын тамирчид амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-17 18:10:20
Увс /МОНЦАМЭ/. Олимпын Таеквондогийн Ази тивийн 9 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа аймгийн удирдлагууд өнөөдөр Маршал Ю.Цэдэнбалын талбайд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 8-13-ны хооронд болж өнгөрсөн  тус тэмцээнд 22 орны 600 гаруй тамирчид хүч сорьсоноос С.Зунгарав дасгалжуулагчтай Увс аймгийн “Ойрадын хүч” тулааны нэгдсэн холбооны баг тамирчид 16 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дөрвөн алт, таван мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн байна. 
Тэмцээнээс Б.Батцэцэг, Г.Дэлгэрмаа, Б.Одонзаяа, Д.Анхбаяр нар алтан медаль, С.Шинэбаяр, Б.Батхишиг, Д.Оюун-Эрдэнэ, Л.Отгонжаргал, Б.Бадамцэцэг нар мөнгөн медаль хүртсэн байна. Харин С.Дэлгэрмаа, Г.Вандан, Б.Мөнхбаяр, А.Анхцэцэг, Г.Тэмүүжин, Б.Ундармаа, Л.Анхбаяр, С.Түмэндэлгэр нар хүрэл медаль хүртжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ