Цагаанхайрхан суманд ашигт малтмалын 17 тусгай зөвшөөрөл олгогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-18 13:03:57
Увс /МОНЦАМЭ/. Цагаанхайрхан суманд өнөөдрийн байдлаар ашигт малтмалын хүчин төгөлдөр 17 тусгай зөвшөөрлийг 12 аж ахуйн нэгж эзэмшиж байна.
Үүнээс 2008 оны 2 дугаар сард хоёр, 2015 оны 6 дугаар сард гурав, 3 дугаар сард хоёр, 4 дүгээр сард хоёр, 5 дугаар сард нэг, 9 дүгээр сард нэг, 2016 оны 4 дүгээр сард нэг, 5 дугаар сард хоёр, 6 дугаар сард хоёр, 3 дугаар сард нэг тусгай зөвшөөрөл тус тус олгогджээ. Эдгээр тусгай зөвшөөрлийн эзэмших хугацаа нь харилцан адилгүй байна.
Тухайлбал, 11-30 хүртэлх жилийн хугацаатайгаар эзэмшихээр олгогдсон бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 15-аас 2046 оны 5 дугаар сарын 30 хүртэл хүчин төгөлдөр байх нь ээ. Энэ хугацаанд тусгай зөвшөөрлийг зарах, эсвэл хугацааг дуусах үед нь сунгаж л болох аж.
2017 оноос тус суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ