Цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг мөрдөх нөхцөлөө нэрлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-05-21 08:57:50
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрээс гарахаар шийдсэн АНУ-ын зүгээс нэвтрүүлэх хориг арга хэмжээнээс учрах хохирлыг Европын Холбооны гишүүн орнууд нөхөж чадсан тохиолдолд уг хэлэлцээрийг Иран улс дагаж мөрдөнө гэж тус улсын дэд ерөнхийлөгч, атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи мэдэгдсэн байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, тэрбээр Европын Холбооны эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Мигель Ариас Каньете-тэй Тегеранд уулзсаныхаа дараа гадаадын сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ уулзалтын үеэр хоёр тал цөмийн асуудлаархи хэлэлцээрийг дагаж мөрдөх бодолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу энэ оны 11 дүгээр сарын эцсээр Брюссельд цөмийн салбарт хамтран ажиллах асуудлаар өндөр түвшний семинар хийхээр тохиролцжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ