"Аврагчийн гараас Амьдрал цэцэглэнэ" хөшөөний нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-21 11:12:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Онцгой байдлын газраас санаачлан бүтээсэн “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборын нээлт болов. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр болон бүсийн төвүүдийн дарга, удирдлагууд оролцжээ. Дорнод аймгийн төв Хэрлэн сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүлсэн тус хөшөөг албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, үе үеийн аврагч, гал сөнөөгчдийг алдаршуулах, баатарлаг үйлсийг нь ард иргэдэд сурталчлах, шинэ үеийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор бүтээсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ