Т.Артаг агсны нэрэмжит тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-21 13:16:31
 Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын харъяат, 1968 оны Мехикогийн зуны олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавъяат тамирчин, Улсын өсөх идэр начин Т.Артаг агсны нэрэмжит "Аваргын гараа” чөлөөт бөхийн өсвөр үеийн Олон хотын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр Улаангом хотноо болж өнгөрлөө. Тэмцээнд 16 багийн 200 гаруй тамирчин эрэгтэй 11, эмэгтэй 9 жинд хүч сорьж, аваргуудаа тодруулсан юм.
Тухайлбал, эрэгтэй 35 кг-ийн жинд Өмнөговь сумын Л.Одонбаяр, 40 кг-ийн жинд Тариалан сумын Б.Баярдаваа, 48 кг-ийн жинд Цогцолбор 2-р сургуулийн Д.Өсөхбаяр, 55 кг-ийн жинд Цогцолбор 2-р сургуулийн Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-ийн жинд Өмнөговь сумын Д.Буянбаяр, 90 кг-ийн жинд Цогцолбор 2-р сургуулийн Г.Энхманлай, 45 кг-ийн жинд мөн сургуулийн Ч.Баттогтох, 51 кг-ийн жинд Баруунтуруун сумын Б.Батзаяа, 60 кг-ийн жинд Цогцолбор 1-р сургуулийн Б.Амараа, 71 кг-ийн жинд Цогцолбор 2-р сургуулийн Д.Уртнасан, 90 кг-ийн жинд Ховд сумын М.Баяржавхлан нар тус тус аваргаллаа. Харин эмэгтэй 36 кг-ийн жинд Ахлах Ерөнхий боловсролын 6-р сургуулийн Б.Отгонзаяа, 43 кг-ийн жинд Наранбулаг сумын Б.Цэцэгсүрэн, 49 кг-ийн жинд Ерөнхий боловсролын 6-р сургуулийн Ч.Ариунцэцэг, 57 кг-ийн жинд мөн сургуулийн Н.Түмэндэмбэрэл, 53 кг-ийн жинд тус сургуулийн Б.Энхжаргал, 40 кг-ийн жинд Ховд сумын Н.Болормаа, 61 кг-ийн жинд Цогцолбор 2-р сургуулийн Ж.Цоозхүү, 46 кг-ийн жинд мөн сургуулийн Г.Мөнхтуяа нар тус тус тэргүүлсэн юм.
Тэмцээнийг багийн дүнгээр байр эзлүүлэхэд эрэгтэй 1-р байрыг Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Цогцолбор 2-р сургууль, эмэгтэй 1-р байрыг Д.Гомбожав дасгалжуулагчтай Ерөнхий боловсролын 6-р сургуулийн баг тамирчид тус тус эзэлсэн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ