Залуучуудын ажлын байрыг дэмжинэ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 20:17:41

Завхан аймагт иргэдийн тоо өсч насны хувьд залуужиж байгаа ч ажилгүйдэл ихэсч байна. Тухайлбал аймаг сумын төвд ажлын байр байхгүйгээс иргэд төв суурин газар руу шилжих хөдөлгөөн ихэссэн байна.

Мөн гэрлэлт нэмэгдсэн хэдий ч, гэр бүл цуцлалт ихсэх хандлагатай байгаа нь гэр бүлийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй  байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын тоо өсч байгаа нь ажиллах хүчний хангалттай нөөц  бий  болсон хэдий ч ажлын байр дорвитой нэмэгдэхгүй байна. Иймээс аймгийн зүгээс ажлын байрыг дорвитой нэмэгдүүлэх шаардлагатайг зарлаж залуучуудыг дэмжих олон талын ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Тухайлбал нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгмийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх. Цаашлаад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ЖДҮ эрхэлж байгаа иргэдийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах тал дээр түлхүү анхааран ажиллаж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ