ОБЕГ дөрвөн шинэ хурандаатай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-31 12:17:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Зэвсэгт хүчний жанжин штабын даргын энэ сарын 16-ны өдрийн  тушаалаар цол нэмсэн ОБЕГ-ын дөрвөн шинэ хурандаа өнөөдөр мөрдсөө зүүлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батболд, Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Батбаяр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Алтанхишиг,  Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Х.Буяндэлгэр нарт албан тушаалын хурандаа цол олгосныг өнөөдөр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардууллаа.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ