ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1970

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-06-06 12:52:26














































Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 9 дахь удаагийн тэмцээн 1970 оны 5-р сарын 31-нээс 6-р сарын 21-нд Мексик улсын Гвадалахара хотын «Халиско», Леонийн  «Леон» буюу «Ноу Камп», Мехикогийн «Ацтека», Пуэбла-де-Сарагосагийн «Куаутемок», Толука-де-Лердогийн «Немесио Диес» цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болсон юм.

Энэ удаагийн ДАШТ нь анх удаа  CONCACAF буюу Төв болон Хойд Америкийн Хөл Бөмбөгийн Холбооны гишүүн орны нутаг дэвсгэрт болж, Европын ХБХ (UEFA), Өмнөд Америкийн ХБХ (CONMEBOL)-ны гишүүд зочилсон гэдгээрээ онцлогтой.

Багууд 4 хэсэгт хуваагдан тоглож хэсэг тус бүрээс 2 баг шигшээ тоглолтод шалгаран өрсөлдсөнөөс шигшээ тоглолтод Бразилийн баг  Италийн багийг 4:1-ийн харьцаатайгаар буулган авч гурав дахь удаагаа түрүүлэн Жюль Римьегийн цомыг үүрд хадгалах эрхтэй болсон билээ. Харамсалтай нь Бразиличууд 1983 онд уг цомыг хулгайд алдсан нь одоог хүртэл сураггүй байгаа юм.




1970 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • Английн ДАШТ-ний нэгэн адил бэлэг тэмдэгтэй (Жуанито нэртэй хүүгийн дүрс) байсан.     
  • Тус тэмцээнд Африк тивээс анх удаа Марокко улс оролцсон.
  • Энэ удаагийн ДАШТ-ний хагас шигшээд Итали болон ХБНГУ-ын багууд учраа таарч 4:3-аар Италичууд хожсон тоглолтод 5 гоолыг нэмэлт цагт оруулж байсан нь жинхэнэ утгаараа үзэгчдийг өндөлзүүлсэн сонирхолтой тоглолт болсон юм. Ийм ч учраас Ацтеко цэнгэлдэх хүрээлэнгийн хананд “АЦТЕКО ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН  ИТАЛИ (4) БА ХБНГУ (3)-ЫН СОНИРХОЛТОЙ ТОГЛОЛТЫГ ЗУУНЫ ТОГЛОЛТ ХЭМЭЭН НЭРИЙДЭЖ БАЙНА. 1970. 06. 17” гэсэн хүндэтгэлийн самбар байрлуулжээ.
Тус ДАШТ-ний мэргэн буучаар ХБНГУ-ын хөлбөмбөгчин Герд Мюллер 7 гоол оруулсан  амжилтаараа шалгарч байв.

Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938  ДАШТ1950   ДАШT1954 ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966   ДАШТ 1974  ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1994   ДАШТ 1998  ДАШТ2002

С.Баярсайхан

Холбоотой мэдээ