Сан-Бернардино хотод гал нээсэн этгээдүүдийн хэн болохыг мэдээлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-03 15:32:25

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Калифорни муж улсын цагдаа нар Сан-Бернардино хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төвд гал  нээсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын хэн болохыг мэдээлжээ.

Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр, дээрх төвд 28 настай Саид Фарук гэгч эрэгтэй, 27 настай Тэшфин Малик гэгч эмэгтэй халджээ. Энэ халдлагын улмаас 14 хүн амиа алдаж, 17 хүн шархадсан байна. Тэднийг баривчлах явцад амиа алдсан бөгөөд мөрдөн шалгалтын урьдчилсан мэдээллээс үзвэл, хоорондоо дотно харилцаатай байжээ. Фарук уг төвийн хурлын танхимд болж байсан баярын арга хэмжээнд анхнаасаа байсан бөгөөд дараа нь хамсаатныхаа хамт буцан ирж, автомат буугаар гал нээсэн гэж мөрдөн байцаагчид таамаглаж байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ