Ирээдүйн мянган инженерийн 29 нь Дорнодынх
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Инженер технологийн “1000 инженер” хөтөлбөрт Дорнод аймгаас 84 хүүхэд бүртгүүлснээс 29 нь тэнцжээ. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрийн урьдчилсан шатны шалгаруулалт өнгөрсөн сарын 28-нд тус аймгийн БСУГ-т болсон юм.
Энэ жил шалгуулагчийн гүйцэтгэл өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайн байсан гэж тус газраас мэдээлэв. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал, амжилт нь 10 гаруй хувиар өссөн гэсэн үг.
Шалгалтад тэнцсэн сурагчид ШУТИС-д хоёр жил суралцаад дахин шалгалт өгч тэнцвэл Япон улсын их, дээд сургуульд суралцан хос дипломтой төгсөх боломжтой юм.
Дашрамд дуулгахад, БСШУЯ-наас Японы ЭСЯ, “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй уг төсөл бакалаврын түвшний төгсөгчдийг энэ оноос эхлэн Япон улс руу илгээх аж.

Д.Дэлгэрмаа