Оюутны цанын АШТ энэ сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-04 13:13:02

Монголын цанын холбооноос энэ сарын 26-27-нд оюутны цанын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулдаг тус тэмцээнд их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн цанын спорт сонирхогч оюутан залуус хамрагдах боломжтой. 2016 оны хоёрдугаар сард Норвегийн Лиллехамер хотноо зохион байгуулах Залуучуудын өвлийн II олимпийн наадмын эрх олгох тэмцээнүүд энэ өдрүүдэд хилийн чанадад болж байгаа бөгөөд манай шилдэг тэшүүрчид эрх олгох цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Тодруулбал, Германд болсон тэмцээнд ОУХМ Б.Сумъяа, Я.Зоригтбаатар нар амжилттай оролцож, оролцсон зай бүрдээ олимпийн эрхийн нормативыг биелүүлжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ