Төсөв зохиох явцад хараагүй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-18 18:38:22
Увс /МОНЦАМЭ/. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооноос аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран “Төсөв зохиох үйл явцад хараагүй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” уулзалт ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад аймгийн холбогдох албаны мэргэжилтнүүд болон сумдын харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гэх мэт нийтдээ 40 гаруй хүн хамрагдлаа.
Энэ үеэр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тус холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид анхаарах асуудлууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг танилцууллаа. Харин төрийн байгууллагуудаас оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоог хангах чиглэлээр хөдөлмөр, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир спортын салбарт зохион байгуулж байгаа ажил, аймгийн дэд хөтөлбөрийн төсөл зэргийг танилцуулсан юм. Уулзалтад оролцогчид харилцан ярилцаж, ирэх оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх ажлын саналаа аймгийн удирдлагуудад хүргүүллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ