Цагаачлалын асуудал хурцдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-06-20 09:33:29
МОСКВА. /РИА Новости/. ХБНГУ-ын эвслийн засгийн газарт багтаж байгаа Христосын нийгмийн холбоо /ХНХ/ намаас дэвшүүлсэн цагаачлалтай холбоотой хямралыг зохицуулах Европын нэгдсэн шийдвэрийг хоёр долоо хоногийн дотор эрж олох тухай тулгасан шаардлагыг тус улсын Канцлер Ангела Меркель хангаж чадахгүй гэж Welt сонины захиалгаар олон нийтийн санаа бодлыг судлах Civey хүрээлэнгээс явуулсан санал асуулгад оролцсон германчуудын 70 гаруй хувь үзэж байна.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, саяхан Германы засгийн газарт цагаачлалын бодлоготой холбоотой хямрал үүссэн ба дотоод хэргийн сайд Хорст Зеехофер тэргүүтэй Баварын ХНХ нам Европын нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй тохиолдолд ч цагаачдыг улс орондоо оруулахыг дангаар хязгаарлахыг шаардаж байгаа ажээ.
 
Меркель болон түүний тэргүүлдэг Христосын ардчилсан холбоо нам зургадугаар сарын сүүлээр Брюссельд болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар уг асуудлаар ахиц гарахгүй байлаа ч гэсэн дээр дурдсан хязгаарлалтыг автоматаар нэвтрүүлэх үүргийг засгийн газар хүлээх ёсгүй гэж үзэж байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ