Аймгийн нийт нутгаар хэт халуун өдрүүд үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-20 21:16:05
Увс /МОНЦАМЭ/. Энэ сар гарсаар Увс аймгийн нийт нутгаар хэт халуун өдрүүд үргэлжилж, хур тунадас орохгүй байна. Одоогоор нийт нутгийн 30 орчим хувь буюу Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Зүүнхангай, Хяргас, Давст сумдын ихэнх хэсгээр хэвийн, Наранбулаг, Малчин, Түргэн, Өндөрхангай, Улаангом, Завхан, Сагил, Тариалан, Цагаанхайрхан сумдын зарим хэсгээр буюу нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна.

Энэ сарын 25-27-ны хооронд аймгийн ихэнх нутгаар түр зуурын хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
“Энэ сарын 25-27-ыг эс тооцвол сар дуустал Увс аймгийн нийт нутгаар хур тунадас орохгүй, нийт нутгаар халуун өдрүүд үргэлжилнэ. Байгалийн хуурайшилтын улмаас зарим бүс нутагт ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй нөхцөл бүрдээд байгаа тул ард иргэд болгоомжтой байх хэрэгтэй байна” хэмээн аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн инженер Б.Сайнжаргал хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ