АНУ хамтарсан цэргийн сургуулилтуудаа түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-23 15:09:13
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үр дүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгостой хийдэг хамтарсан цэргийн хэд хэдэн сургуулилтаа АНУ түр зогсоосон тухай АНУ-ын Зэвсэгт хүчнээс тараасан мэдэгдэлд дурджээ.

“АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис Өмнөд Солонгостой хамтран хийдэг цэргийн сургуулилтаа тодорхойгүй хугацаагаар түр зогсоож байна. Эдгээр сургуулилтуудад “Эрх чөлөөний хамгаалагчид” сургуулилт болон тэнгисийн цэргийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөөд байсан цэргийн сургуулилт багтсан” хэмээн уг мэдэгдэлд дурджээ.

Ж.Мэттис АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, Д.Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон, АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Данфорд нартай уулзсаны дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ