Уран дархчуудын шилмэл бүтээл дэлгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2018-06-28 00:23:44

“Монгол төрийн дархан нэгдсэн холбоо”, БСШУС-ын яам, Уран зургийн галерей хамтран уран дархчууд урчуудын шилмэл бүтээлээр “Эхлэл” үзэсгэлэнг гаргаж байна. “Эхлэл” хэмээн нэрийдсэн нь цаашид тус үзэсгэлэнг уламжлал болгон гаргахыг зорьсон байх хэмээн үзэгчид санал сэтгэгдлээ хэлсэн юм.

Үзэсгэлэнд найман ханатай алт мөнгөн шармал чимэг бүхий иж бүрэн тавилгатай монгол гэр, маш ховор улаан зандан модон хуйтай, 9 эрдэнэ шигтгээтэй, чанаржуулсан ган сийлбэр бүхий онцгой уран хийц өвөрмөц зохиомжтой хэт хутга зэргийг тавьсан байна. Энэ нь нүүдэлчин аж ахуйн уламжлалт хэв шинж хийгээд орчин үеийн даяаршиж буй нийгэмд бид хэрхэн өв соёлоо хамгаалж үлдэх вэ зэрэг олон асуултыг үзэгчдэд тавьснаараа онцлогтой.

Мөн Өндөр Гэгээний алдарт “Ногоон Дарь-Эх”-ийн гуулин цутгуур алт шармал хуулбар бурхан, сэргээн засварласан хүрэл цутгуур, алт шармал “Хаянхярваа” бурхан, хөөрөгнүүд гэх мэт шилдэг бүтээлүүдийг дэлгэжээ.

Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд энэ сарын сарын 29 хүртэл “Уран зургийн галлерэйд гарч олны хүртээл болно.
 
Э.Энхсаруул
 

Холбоотой мэдээ