Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-28 09:04:56
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнөөдрийн байдлаар 1200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байгаа ажээ.
Мандал сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс тус сумаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат 30.0 сая төгрөг шийдэж өгчээ. Тус салбар зөвлөлийн жилийн үйл ажиллагаанд 10.0 сая төгрөг зарцуулагдана хэмээн тооцож, санхүүжилтийг жил бүр олгох гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлд үзүүлж буй энэхүү санхүүжилтийг дээрх иргэдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр зарцуулахаа тус холбооны удирдлага хамт олон илэрхийлсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын зүгээс энэ сарын 23-24-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан суугаа волейболын УАШТ-д оролцох тамирчдын санхүүгийн асуудлыг ч бас шийдэж өгчээ. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ