Азийн сайд нарын хурлын үеэр зарим замыг хэсэгчлэн хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсаас зохион байгуулж буй Азийн сайд нарын бага хурал энэ сарын 03-06-нд болох тул Гэндэнгийн, Сүхбаатарын гудамжны замыг хэсэгчлэн хаана” хэмээн өнөөдөр ЦЕГ-аас мэдээллээ.
ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Ц.Цэрэнпунцаг хэлэхдээ, “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ЗЦА-тай зөвшилцсөний дагуу энэхүү шийдвэрийг гаргасан. Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын гудамжийн бүсэд орших айл өрх, ААНБ, иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Энхтайвны өргөн чөлөө, АСЕМ Вилла, Төрийн ордны баруун, зүүн тал орчмын зам өндөр ачаалалтай байх бөгөөд замын хөдөлгөөний мэдээллийг 96.3, 104.5, 100.5 зэрэг ФМ-ээр тогтмол хүргэнэ. Иргэд үүссэн нөхцөл байдлыг ойлгон, хамтарч ажиллана гэж найдаж байна” хэмээв.
Засгийн газар, НҮБ-ын гамшгийн эрсдлийг бууруулах газар, ОБЕГ хамтран зохион байгуулж буй эл хуралд Малайз, Самоа, Тувалу, Кирибати, Индонез, Бангладеш, Австрали зэрэг 49 орны өндөр дээд хэмжээний төлөөлөгч болон хүүхэд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй төлөөлөгч оролцоно.
“Азийн сайд нарын хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, цаашдын бодлогын чиглэлийг тодорхойлох зорилготой. Уг хурлын үеэр “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний 3 жилийн үйл ажиллагаа, Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэгдүүлэх 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, оролцогч талуудын мэдэгдэл, Улаанбаатарын тунхаглал зэрэг томоохон баримт бичгийг батлан гаргана” хэмээн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.

Б.Халиун
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал