Ажил тарах цагаар 23 автобус нэмж үйлчилгээнд гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-07 16:59:32

Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар 10 чиглэлд 23 автобусыг нэмж үйлчилгээнд гаргажээ.

Тодруулбал нийтийн тээврийн ачаалал ихтэй баруун  чиглэлийн бүсэд 5 автобус, зүүн чиглэлд 4 автобус, Таван шараас Офицеруудын ордны чиглэлд 3 автобус нэмж явуулж эхэлсэн байна. Мөн Ханын материал Толгойтын чиглэлд 5 автобус, 13 дугаар хороолол Халдвартын чиглэлд 4 автобус, Авто худалдааны цогцолбор, Саппоро чиглэлд 1 автобус гаргасан хэмээн албаныхан хэллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ