Аймгийн аварга хөл бөмбөгчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-17 18:12:44
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан Аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрөөр болж өнгөрлөө.
Тэмцээнд аймгийн төвийн найман баг өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд “Ундарга-Увс” ХХК-ийн "Ундарга баг", хоёрдугаар байранд Юнител баг, гуравдугаар байранд Улаангом сумын долдугаар баг орсон юм. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр аймгийн ЗДТГ ажилласан байна. Энэхүү тэмцээнд амжилт гаргасан тамирчдаас аймгийн шигшээ багийг бүрдүүлж ирэх 8-р сарын 17-23-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ