ОХУ-ын онгоцыг агаарын шугамаараа нэвтрүүлэхээс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-09 14:04:07

СОФИ. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Оросын нисэх онгоцыг агаарын шугамаараа Болгар нэвтрүүлэхээс татгалзжээ.

Сирид ОХУ цэргийн тусламж дэмжлэг үзүүлж байна гэж эмээж буй энэ үед Болгар уг нисэх онгоцыг агаарын шугамаараа нэвтрүүлсэнгүй.

Болгарын ГХЯ-ны мэдэгдсэнээр, Оросын мэдэгдсэнчлэн нисэх онгоц тусламжийн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэж яваа гэдэгт Болгар итгээгүй байна.

Тус яамны албан ёсны төлөөлөгч Бетина Зотева хэлэхдээ, “Болгарт НАТО-гийн холбоотнууд шахалт үзүүлээгүй” гэв.

ОХУ нь Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын гол холбоотон юм.

“Нисэх онгоцууд хүмүүнлэгийн тусламж ачиж яваа гэж ОХУ мэдэгдсэн ч онгоцуудыг хүмүүнлэгийн тусламж ачиж яваагүй гэсэн мэдээлэл бидэнд ирсэн” гэж Зотева хэлжээ.

Гэхдээ тэрбээр яг хэдэн онгоцыг Болгарын агаарын шугамаар нэвтрүүлээгүйг мэдэгдсэнгүй.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд