Согтуудаа төөрсөн иргэн Улаан-Үдээс олджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын иргэн Мөнхөө Төмөр-Эрдэнэ гэгч сар гаруйн дараа эсэн мэнд олдсон байна.
Тэрээр долдугаар сарын 27-ны өдөр эдүгээ 50 настай тэрбээр танилындаа буцаж очин, улмаар цагдаад эсэн мэнд байгаа тухайгаа мэдэгджээ.
Оросын мөрдөн байцаагчид мэдүүлэхдээ “Зургадугаар сарын 26-ны орой байсан айлаасаа гарч, дэлгүүр орон нэг шил архи худалдаж авсан. Гудамжид нутаг нэгтэнтэйгээ таарч, хамтдаа архи ууцгаасан. Улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бусад нөхдийн хамт төмөр замын буудал дээр очиж, галт тэргэнд суусан. Маргааш өглөө нь сэргэхэд нь галт тэрэгний үйлчлэгч нар түүнийг буухыг шаарджээ. Учир нь түүний биед нэг ч төгрөг, мөн паспорт байгаагүй. Түүнийг Эрхүүд галт тэрэгнээс буулгасан тул хэдэн өдрийн турш галт тэрэгний буудалд хоног төөрүүлсэн" гэжээ. Буриадын мөрдөн байцаах албанаас мэдээлснээр, тэрээр орос хэл огт мэдэхгүй ч Улаан-Үдийн зүг, тосгоноос тосгон дамжин алхаж орон нутгийн иргэд хооллож ундалсан байна. Мөнхөө Төмөр-Эрдэнэ олон хоногийн турш явган алхсаар Улаан-Үдэд байдаг танилындаа буцаж очжээ. Ойрын хугацаанд ар гэрийнхэн нь Улаан-Үдээс түүнийг авах юм байна.
Ж.Батсайхан