Төлөөлөгчид Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 71,4 хувьтай гэж дүгнэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13-р хуралдаан болж аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн талаар хэлэлцэж ИТХ-ын төлөөлөгчид 71,4 хувьтай үлдсэн хугацаанд бүрэн хэрэгжих боломжтой гэж дүгнэлээ.
Хөтөлбөр үндсэн 5 бодлогын хүрээнд 136 зорилтын 538 хэрэгжүүлэх арга хэмжээг багтаасан бөгөөд Засаг дарга А.Эрдэнэбаатар хийж хэрэгжүүлж буй ажлаа иргэддээ 100, 100 хоногоор тайлагнаж ажлаа дор бүр нь дүгнэж байгаа бөгөөд иргэний нийгмийн байгууллага болон салбар салбарын хороодоор ч хэлэлцүүлсэн байна.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ: “Мастер ралли-2023” анхдугаар уралдааны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа
45 минут

Монгол, Словений хооронд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов
4 цаг