200 гаруй сурагч өсвөрийн сургагч багшийн батламж гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-08-03 11:29:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сурагчдын холбооноос санаачлан ес дэх жилдээ зохион байгуулсан “Өсвөрийн 333 сургагч багш”  бэлтгэх хөтөлбөрт ЕБС-ийн 1-11 дүгээр ангийн 200 гаруй сурагч хамрагджээ.

Энэхүү хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болов.
Тус хөтөлбөрт сурагчид илтгэх урлаг, гар урлал, бүжиг, хөгжим, загвар, математик, англи хэл зэрэг 11 төрлийн хичээлд 45 хоногийн турш суралцжээ.
Сурагчид  “Өсвөрийн сургагч багш” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй батламж  гардан авахаас гадна суралцсан эрдмийнхээ дагуу сургуульдаа дугуйлан хичээллүүлэх боломжтой гэнэ. “Тус хөтөлбөр нь  хүүхдийг хүүхдээр нь дамжуулж, хөгжүүлэх зорилготой. Нэг дор олон зүйл суралцах давуу талтай” хэмээн Монголын сурагчдын холбооны менежер О.Оргилсайхан онцоллоо.


Мөн амжилттай төгссөн сурагчдын төлөөлөл болох 67 дугаар сургуулийн сурагч 10 дугаар ангийн сурагч З.Баярцэнгэл, “Би ноосоор гар утасны гэр, үзэг, харандааны сав хийж сурсан. Мөн бүжиглэж, загвар өмсөж сурлаа. Сургууль эхлэхээр бүжгийн эсвэл илтгэх урлагийн дугуйлан хичээллүүлнэ” хэмээв.  
 
У.Түвшинбаяр
 
Холбоотой мэдээ