Жороо морины уралдаанд Д.Жаргалсайхaны цавьдар түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-08-05 16:02:53
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам Хүрээ цам- 2018”-ийн жороо морины уралдаанд нийт 22 уран явдалтай жороо морь оролцсоноос Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар морь түрүүлж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Галбадрахын хээр үрээ аман хүзүүдлээ.

Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ц.Сүхбаатрын бор үрээ, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Лхамсүрэнгийн зээрд морь хурдалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Мөнхбаярын хар алаг айргийн тавд хурдаллаа.
Л.Нандиа

Холбоотой мэдээ