Сургууль, цэцэрлэгийн дэргэд ТҮЦ ажиллуулах шаардлагагүй гэж иргэд үзэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс “Худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийг боловсруулан гаргаж буйгаа худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулж санал авах хэлэлцүүлэг уулзалт өнөөдөр нийслэлийн 9 дүүрэгт эхэллээ.
Саналуудыг наймдугаар сарын 16-нд нэгтгэн нийслэлийн хэмжээний нэгдсэн хэлэлцүүлэг хийсний дараа НИТХ-аас журмыг батлах юм. Өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болсон Сүхбаатар дүүргийн хэлэлцүүлэгт дүүргийн удирдлага, хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтсийн дарга нар болон худалдаа, үйлчилгээ эрхлэгч 300-гаад иргэн оролцлоо. Тус дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалангийн танилцуулснаар “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-д худалдаа, үйлчилгээний төрлүүдийг ангилж зааж өгсөн нь бизнесээ тодорхойлох, үйлчилгээ, худалдааны эрх, үүргээ мэдэхэд дөхөмтэй зүйл болсон онцолж байв. Жишээ нь, “Ахуйн үйлчилгээ”-ний төрөл, ангилалд хумс засал, эд бараа түрээслэх зэрэг үйлчилгээг нэмж оруулж өгч, “Тоглоомын төв” гэсэн ангиллыг дотор нь цахим болон хүүхдийн гэж ялган салгаж зааглан өгчээ.

Журмын хэрэгжилтийг дүүргүүдийн Засаг даргын дэргэд байгуулах Худалдаа, үйлчилгээний зохицуулах Зөвлөл хариуцан хангаж ажиллах бөгөөд уг Зөвлөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага зэрэг төрийн болон ТББ-ын төлөөлөл, мөн иргэний нийгмийн байгууллагын зүгээс 2 хүнийг оруулж ажиллуулж байхаар журамд тусгажээ. Харин худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд дээрх Зөвлөлтэй “гэрээ” байгуулж ажиллах, дүүргийн худалдаа, үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх зэрэг шаардлага тавьжээ. Засаг даргын орлогч Ц.Шижир хэлэхдээ, “Энэхүү журмыг иргэд сүүлийн үед их ярьж буй ТҮЦ-тэй холбоотойгоор гаргаж ирж байна гэж ташаа ойлгоод байна. Энэ бол тийм биш, Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор гарч буй, бүхий л үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааг тусгасан шинэчлэн боловсруулж буй төсөл юм” гэдгийг онцолж байв.

Хэлэлцүүлгийн үеэр журмын төсөлд санал авах хуудсыг оролцогчдод тарааж хэлэлцүүлэг өндөрлөх үед нэгтгэн хураан авч байлаа. Санал асуулгын хуудаст, “ТҮЦ нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталсан байршилд байрлахыг та дэмжиж байна уу?”, “Цахим тоглоомын газар байх шаардлагатай гэж та үздэг үү?”, “ТҮЦ, цахим тоглоомын газруудад тавих шаардлага, хяналтыг үнэлнэ үү? гэсэн асуултууд тавьсан байлаа. Төсөлтэй холбоотойгоор СБД-гийн 10-р хорооны иргэн Г.Дашжамц санал бодлоо хэлэхдээ, “Сургууль, цэцэрлэгийн дэргэд ТҮЦ заавал байх шаардлагагүй. Хүүхэд багачууд болсон болоогүй идэж уух юм, чихэр жимс, бохь зэрэг ойр зуурын юм авах, сургууль, цэцэрлэгийн ойр орчим хөл хөдөлгөөн ихсэх зэрэг сөрөг талтай. Харин үүний оронд сургууль, цэцэрлэгт байх цайны газруудад үйлчилгээний шаардлагыг өндөр тавьж баталгаатай худалдаа үйлчилгээгээр хангах хэрэгтэй. ТҮЦ бол нийтийн тээврийн буудал, бусад албан байгууллага, үйлчилгээний газруудын дэргэд болон орон сууц, гэр хорооллын орчимд түргэн үйлчилгээ хэлбэрээр ажиллах учиртай” гэж байсныг хэлэлцүүлэгт оролцогч иргэд дэмжиж байлаа. Энэ саналтай холбогдуулан ТҮЦ-ийг сургууль, цэцэрлэгийн ойр байх эсэх, эсвэл байгаа нөхцөлд ТҮЦ-д худалдаалж буй хүнс, бараа, бүтээгдэхүүнийг тусад нь авч үзэн тусгах гэсэн санал мөн зэрэгцэн гарч байв. Хэлэлцүүлгийн үеэр Монголын Худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Мөнхтуяатай уулзаж журмын төслийн талаар саналыг сонсвол, “Журамд худалдаа, үйлчилгээний төрлийг нарийвчлан ангилж зааж өгсөн нь сайн талтай ч худалдаа эрхлэгч нь хөдөлмөр эрхэлж буй бизнесийн нэг төрөл юм гэдгээр эрхзүйн үүднээс тусгаж өгөөгүй байна. Худалдаа хийж ТҮЦ ажиллуулж буй иргэд ч хөдөлмөр эрхэлж буй хүмүүс. Энэ үүднээс иргэдээс аваад төр, засаг хүртэл биднийг харж үзэхгүй байгаагаас бид эрхээ эдэлж чадахгүй хөөгдөж туугдахад хүрдэг” гэж байлаа.

Б.Болд