Иргэдийн аж амьдрал тааруухан, сэтгэл дундуур байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 15:22:13

Орон нутагт улс төрийн намуудын ухуулга, сурталчилгааны ажил улам идэвхжиж эхлэв. Аймгийн МАН-ын дарга Г.Солтан, дэд дарга К.Болат нар хөдөөний сум, багуудаар явж иргэдтэй уулзалт зохион байгуулж явна.

-Өнгөрсөн долоо хоногт бид Цагааннуур тосгон болон Сагсай сумдад ажиллалаа. Баруун бүс нутгаар намар сайхан болж байгаа ч гэсэн иргэдийн аж амьдрал тааруухан, сэтгэл дундуур байна. Банкнаас зээл авч байгаа, малын түүхий эдэд олгож байсан урамшлын хэмжээ бага, нөхөрлөлд хамрагдаагүй нь энэ урамшлыг авах эрхгүй, оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдсэн, 70 төгрөгийн оюутны тэтгэлгийг тэднийг алагчлах маягаар өгдөг боллоо, тендерийг танил талынхандаа тал тохой татан олгож байна, мал түүний түүхий эдийн үнэ буурсан атлаа өргөн хэрэглээний бараа таваарын үнэ өртөг жилийн дотор  нэг дахин нэмэгдэж, төгрөгийн ханш буурлаа хэмээн олон хүн санал шүүмжлэл өрнүүлж байна гэж К.Болат мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд