Ван И сайдын айлчлалаар хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв

ХИЛИЙН ЧАНАДААС
erdenechimeg@montsame.mn
2018-08-21 20:30:34
Бээжин /МОНЦАМЭ./ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25 өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ.
Энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг Хятадын тал хэрхэн харж байгаа талаар Хятадын ГХЯ-аас тодруулахад “Монгол улсын ГХ-ны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын ТЗ-ийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25 өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Ван И сайд, Д.Цогтбаатар сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан хэвлэлийн хурал хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Монгол Улсын баруун бүс нутагт байрлах Увс аймагт зочилно. Хятад, Монгол улсууд нь найрамдалт хөрш орнууд. Хоёр орны харилцаа сайн сайхан хөгжиж, ажил хэрэгч харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой урагшилсаар байна. Хятадын тал энэ удаагийн айлчлалаар хоёр орны Төрийн тэргүүн нарын хүрсэн нэгдсэн ойлголтод тусгасан ажлуудыг хэрэгжүүлэх ажилд ахиц гарч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр тогтвортойгоор хөгжүүлнэ гэж найдаж байна” гэв.
А.Анхбаяр
 

Холбоотой мэдээ